Энэ оны IV улиралд Хятадын гадаад худалдааны өсөлт бага зэрэг буурах төлөвтэй байна

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-11-05 16:57:35

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улсын гадаад худалдаа, экспорт импортын нөхцөл байдал 2018 оны эхний гуравдугаар улирлын дүнг Хятадын Гаалийн ерөнхий газрын Статистикийн дүн

шинжилгээний хэлстийн дарга и Куйвэнь өнөөдөр танилцуулав.

Тэрээр хэлэхдээ “Он гарснаас хойш Хятад улсын гадаад худалдаа, экспорт импорт хурдацтайгаар өсөхийн зэрэгцээ худалдааны чанар, үр дүнгийн хувьд нэг алхам ахиж чадсан. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжсэнээс экспорт импорт өсөлтөө хадгалж чадсан. Тухайлбал, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспорт, импортын өсөлт 12.9 хувьд хүрч, Хятад улсын экспорт, импортын өсөлтөд үзүүлэх нөлөө 49.9 хувьтай байсан” гэв.Түүнээс гадна баруун болон төвийн бүс нутгууд, зүүн хойд гурван мужийг хөгжүүлэх бүс нутгийн хөгжлийн зохицуулалтын дүнд дээрх бүс нутгийн экспорт, импортын өсөлтийн хэмжээ нийт өсөлтийн дүнгээс 5.3 болон 2.5 хувиар илүү өссөн, бараа бүтээгдэхүүний чанар сайжирч, эко бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ илт нэмэгджээ. Мөн тэрбээр “Хятад улсын хангамжийн бүтцийн өөрчлөлт, дотоод эдийн засгийн хөгжлийн өсөлт, зах зээлийн солонгоролт, худалдааг хөнгөвчлөх бодлого зэрэг хүчин зүйлээс шалтгаалж Хятад улсын энэ оны гадаад худалдаа, экспорт импорт өсөлтөө хадгалах төлөвтэй байна” хэмээн дүгнэн хэллээ.


А.Анхбаяр

 

Холбоотой мэдээ