Хятад улс ургамлын тос, шар буурцаг зэрэг бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлнэ

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-11-05 17:10:21

Бээжин/МОНЦАМЭ/.Америк, Хятадын хооронд үүсээд буй Худалдааны дайны улмаас Америкаас Хятадад нийлүүлж буй шар буурцагны нийлүүлэлт багассантай холбоотой Хятад улс ойрын хугацаанд гадаад улс орнуудаас авах ургамлын тос, амьтдын тэжээл, бордоо зэрэг бүтээгдэхүүнээ нэмэгдүүлнэ хэмээн "Ройтерс" агентлаг мэдээлэв.Тус агентлаг ургамлын тос, үр тарианы аж үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа явуулдаг Герман улсын "Oil World" сэтгүүлийн мэдээллийг иш татсан байна. Тус сэтгүүлд дурдсанаар, Хятад улс олон улсын зах зээл дэх ургамлын тос болон тосны шаар зэрэг бүтээгдэхүүний худалдан авалтаа эрчимтэйгээр нэмэгдүүлэх аж. Ингэснээр дотоодын шар буурцагны бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн бууралтыг нөхөх юм. Энэ зун АНУ Хятадад экспортолдог их хэмжээний шар буурцагын экспортоо зогсонги байдалд оруулсан билээ. Учир нь Хятад улс мөн АНУ-аас импортолдог бараа бүтээгдэхүүний татвараа нэмсэнтэй холбоотой. Дашрамд дурдахад, Хятад улс нь дэлхийн хамгийн том шар буурцаг импортлогч орон бөгөөд Америкиас авч байсан их хэмжээний шар буурцагны ихэнх хэсгийг одоогоор Өмнөд Америкаас авч байна. Гэсэн хэдий ч Өмнөд Америкаас авч буй шар буурцагийн хэмжээ нь Хятад улсын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм.  

А.Анхбаяр

Холбоотой мэдээ