Бээжинд амьдарч буй гадаадын мэргэжилтнүүд байнгын оршин суух "ногоон карт" эзэмшинэ

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-11-05 17:20:04

Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотод ажиллаж амьдарч буй гадаадын мэргэжилтнүүд өнөөдрөөс эхлэн байнгын оршин суух “ногоон карт” эзэмших боломжтой болсон талаар тус хотын Худалдааны хороо албан ёсоор мэдээлэв.Тодруулбал, тус хотын Чао Ян болон Шүнь И дүүргэгт ажил хөдөлмөр эрхэлдэг болон тухайн аж ахуйн нэгжийн урилгаар ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүд хамрах боломжтой аж. Бээжин хотын Худалдааны хорооны холбогдох албан тушаалтны хэлж буйгаар уг үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээр гадаадын мэргэжилтнүүд тус хотод ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгааг улам бүр боловсронгуй болгоод зогсохгүй тэдний зүгээс Бээжин хотын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой болно. Дээрх нөхцлийг хангаж буй гадаадын иргэд шаардлагатай оноог цуглуулсны дараа “ногоон карт” авах өргөдөл өгнө. Улмаар 11-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 20-ны өдрийн хооронд мэдүүлэх боломжтой.


А.Анхбаяр

           

 

Холбоотой мэдээ