Баруун-Урт сумын ахмадууд үнэ төлбөргүй үзлэгт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-06 09:25:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ахмад настны эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Геренталогийн үндэсний төвийн эмч нартай хамтран Баруун-Урт сумын ахмадуудыг үнэ төлбөргүй үзлэгт хамруулжээ. Ахмадууд дотор, зүрх судас, ясны сийрэгжилт тодорхойлох, хэвлийн хэт авиа тодорхойлуулах зэрэг үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна.

Үзлэгт хамрагдсан нийт ахмадын биеийн байдалд харьцуулсан дүгнэлт хийхэд тулгуур эрхтэний тогтолцооны эмгэг, биеийн илүүдэл жингээс үүдэлтэй эмгэгүүд хамгийн түгээмэл байгаа бол хоол боловсруулах замын өвчлөл, бөөр шээсний замын боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг зонхилж байжээ.

Геренталогийн үндэсний төвийн эмч нар Сүхбаатар аймагт гурав дахь удаагаа үзлэг хийж байгаа ба энэ удаад аймгийн төвөөс гадна зургаан сумын ахмадуудад ийнхүү үнэ төлбөргүй үзлэг хийсэн байна. Мөн тухайн сумдын эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад төрөлжсөн сургалтыг давхар явуулжээ.

Үзлэгт эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш насныхан хамрагдсан байна.

Холбоотой мэдээ