Хятад улсын АНУ-аас импортоор авч буй шар буурцгийн хэмжээ 80 хувиар буурчээ

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-11-05 17:28:27


 Бээжин /МОНЦАМЭ/.Худалдааны дайны улмаас өнгөрөгч 9 дүгээр сард Хятад улс АНУ-аас импортоор авдаг шар буурцгийн хэмжээ 80 хувиар буурчээ. Харин Бразил улсын шар буурцгийн экспорт илт нэмэгдсэн байна.  

Гаалийн статистик үзүүлэлтээс харахад, 9 дүгээр сард Хятад улс АНУ-аас импортоор авч буй шар буурцгийн хэмжээ буурч 132 мянган тоннд хүрчээ. Өнгөрсөн оны мөн үед 937 мянган тонн шар буурцаг авч байв. Уг үйл явдал нь дэлхийн хамгийн том шар буурцаг экспортлогч Бразил улсад ашигтайгаар тусч экспортын хэмжээ нь 28 хувиар өсч 7.6 сая тоннд хүрчээ. 

Өнгөрөгч 9 дүгээр сарын шар буурцгийн импортын хэмжээ нь Хятад улсын сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн бага тоо юм. Цаашид Хятад улс энэ байдлаар АНУ-ын шар буурцгийн импортод 25 хувийн татвар ногдуулсан хэвээр байвал энэ оны 4 дүгээр улиралд импортын хэмжээ 17 хувиар буурч, нийт импортын хэмжээ 20 сая тоннд хүрнэ гэжээ.

Холбоотой мэдээ