Оюутнууд Москва дахь “Нүүдэлчдийн соёл" музейд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2018-11-06 14:00:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Оросын найрамдлын сар, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ жил Москва хотод суралцахаар ирсэн шинэ оюутнуудыг хоттой танилцуулах, “Нүүдэлчдийн соёл” музейг үзүүлэх ажлыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд яам Москва дахь Монгол оюутны холбоотой хамтран энэ сарын 03-ны өдөр зохион байгуулав.

“Нүүдэлчдийн соёл” музей нь Ази, Америк, Африк тивийн нүүдэлчин ард түмнүүдийн соёл, ахуйг таниулсан арвин үзмэртэй бөгөөд түүнд Монголын нүүдэлчдийн гэр, ахуйн эдлэл давамгайлдаг ажээ.Москвагийн 10 орчим их, дээд сургуулийн хорь гаруй оюутан оролцсон уг арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, Ж.Баярхүү нар оролцов.

Холбоотой мэдээ