“Сансар-38” олимпиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-05 22:15:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гурванбулаг суманд Монгол Улс, ЗХУ-ын баатар сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит “Сансар-38” хэлний 12 дугаар олимпиад боллоо.

Монгол хүн сансарт ниссэний ойгоор зохион байгуулдаг энэ удаагийн олимпиадад Булган аймгийн 13 сургуулийн 318 багш, сурагчид оролцжээ.

Багийн нэгдсэн дүнгээр бүрэн дунд сургуулиудаас Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль тэргүүн байр, Гурванбулаг сумын сургууль дэд байр,  Хутаг-Өндөр сумын сургууль гутгаар байр, суурь боловсролын сургуулиудаас Баяннуур сумын сургууль  тэргүүлсэн байна.

Тус олимпиадад амжилттай оролцож тэргүүлсэн 12 дугаар ангийн сурагчдад МУБИС–д суралцах эрх олгодог бөгөөд энэ жил Хишиг-Өндөр сумын сургуулийн сурагч Б.Хишигбаатар англи хэл, Булган сумын гуравдугаар сургуулийн сурагч У.Булган-Эрдэнэ монгол хэл, Хутаг-Өндөр сумын сургуулийн сурагч Л.Батцэцэг орос хэлний мэргэжлээр суралцах эрхийн бичгийг авсан байна. 

Холбоотой мэдээ