С.Лхагвадорж баатрын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-05 22:15:57

Булган /МОНЦАМЭ/ Хилийн цэргийн 0286 дугаар анги 2019 онд Булган аймгийн Сайхан сумын харьяат Монгол Улсын баатар Самданжамцын Лхагвадоржийн мэндэлсэний 100 жилийг тэмдэглэхээр бэлтгэж байна.

- Ойг хамтран тэмдэглэхээр аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга болон Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн гишүүд, харилцан ажиллагаатай байгууллагын дарга нартай ажлын төлөвлөгөө хэлэлцлээ. Энэ түүхэн ойг тэмдэглэх ажлын зорилго нь эрэлхэг хилчин баатрын гавьяат үйл хэргийг залуу үед таниулан сурталчлах, хүүхэд залуусыг хилч, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд орших юм гэж ахлах дэслэгч Г.Нямгэрэл мэдээллээ.

Монгол Улсын баатар С.Лхагвадорж 1919 онд төрсөн бөгөөд Хилийн цэргийн ахмад цолтой баруун хязгаарт алба хааж байгаад 1948 онд Мэргэн уулын тулгаралтад эрэлхэгээр тулалдаж амь эрсэдсэн билээ.

Хилийн 0286 дугаар анги нь 2012 онд Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит болсон юм. 

Холбоотой мэдээ