Үйлдвэр, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын ус ашиглалтын гэрээг 15-ны өдөр сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-11-05 22:13:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн айл өрх, ААНБ-ууд жил бүр  Дархан-Ус суваг ХК-тай ус ашиглалтын гэрээг хийдэг. 2019 оны ус ашиглалтын гэрээг өнгөрсөн сарын турш ажлын байрандаа хийсэн ч бүх ААНБ-ууд хамрагдаж чадаагүй учраас зөвхөн  үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудын ус ашиглалтын гэрээ хийх хугацааг 2018-оны 11 сарын 01-нээс 11 сарын 15-ны өдөр хүртэл сунгахаар болжээ.


Ингэснээр дээр дурдсан байгууллагууд ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд Дархан-Ус суваг ХК-ийн байранд очиж гэрээгээ хийхийг анхааруулж байна. Ус ашиглалтын гэрээ хийхдээ Гэрээний дэвтэр, заагийн схем зураг, аж ахуй нэгжийн гэрчилгээ, эзэмшигчийн иргэний үнэмлэх, байгууллагын тамга тэмдэгтэй ирэх, түүнчлэн төлбөр тооцоогүй байх хэрэгтэй ажээ.

Хэрэв гэрээ хийх сунгасан хугацаанд хоцорвол цэвэр усаар хангахгүй болохыг Дархан-Ус суваг ХК-ийн Хэвлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. 

Дархан-Уул аймгийн хувьд айл өрхүүдийн ус ашиглалтын гэрээ хийгдэж дууссан байна.


 

Холбоотой мэдээ