Самбо бөхийн аварга шалгаруулах ”Алунгоо” цом амжилттай боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-11-05 22:01:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсад Самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ой, Дархан хот байгуулагдсны 57 жилийн ой болон “Шинэархан олон улсын худалдааны төв үүсгэн байгуулагдсны 10 жилийн ойн хүрээнд "Алунгоо цом" өсвөр үеийн нээлттэй тэмцээн Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа.


Тус нээлттэй тэмцээнийг  аймгийн биеийн тамир спортын газар, Дарханул аймгийн самбо бөхийн холбоо, “Бурхан Халдун груптэй хамтран зохион байгуулжээ.

Тэмцээнд аймаг, нийсэлийн баг тамирчдаас гадна, Оросын Холбооны Улсын Буриад улсын өсвөрийн шигшээ баг нийт эмэгтэй, эрэгтэй 16 жинд 100 гаруй тамирчид ирж оролсоноороо онцлог хийгээд өрсөлдөөн ихтэй болсон аж.

Түүнлэн 2018 оны Өсвөр, Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон баг, тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцсоноороо чансаа өндөр тэмцээн болсон тухай аймгийн биеийн тамир спортын газрын дарга Н.Батлав онцлов.

Эв найрамдлын бэлэг тэмдэг Дархан хотод зохион байгуулагдсан тус тэмцээн  эмэгтэй +70кг, -70 кг, 65 кг ,60 кг,  56 кг 48 кг, 52 кг, эрэгтэй +81 кг, -81кг, 75 кг, 70 кг, 65кг, 60 кг, 56кг жинд болж  шилдэгүүдээ тодруулжээ.

Шилдэг эрэгтэй тамирчинаар +81кгд түрүүлсэн Орхон аймгийн тамирчин Н.Мөнхбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд  Дархан биеийн тамир спортын газрын тамирчин Б.Галд  нар тодорч “Алунгоо цом"-ын эздээр тодорлоо.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ