Малчдын зөвлөлгөөний үеэр эрчимжсэн мал аж ахуйн туршлагаас судална

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-11-06 15:57:20

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн дөрвөн сумын 300 гаруй малчныг хамруулсан зөвлөлгөөнийг энэ сарын 9,10-ны өдрүүдэд Залуучууд театрын их танхимд зохион байгуулах гэж байна.

Зөвлөлгөөнөөр гол зорилго нь малчдынхаа санал хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудал бэрхшээлийг хамтран хэлэлцэх, өвлийг хэрхэн давах, малын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх зэрэг асуудлаар ярилцах юм.

Малчдын зөвлөлгөөнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран оролцоно. Тодруулбал мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал, түүнтэй хэрхэн тэмцэх талаар Цагдаагийн газраасхүнсний аюулгүй байдал, мах сүүний зохистой эрүүл аюулгүй байдлыг хэрхэн хангах, дадал хэрэглээний талаар Мэргэжлийн хяналтын газраасмалчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар танилцуулга хийх аж.

Түүнчлэн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн талаар, Боловсрол, соёл, урлагийн газраас малчдын хүүхдүүдийн боловсролын асуудалд хэрхэн хандаж байгаа талаар мэдээлэл хийж санал бодлыг сонсч тулгамдсан асудлыг эрэмбэлэн дараагийн шатны ажил хэрэг болгох аж.

Зөвлөлгөөн энэ сарын 9-нд Залуучууд театрын их танхимд эхлэх бол 10-ны өдөр малчдыг эрчимжсэн мал аж ахуйн туршлагаас судлуулж, танилцах боломжийг олгох ажээ.

 


Холбоотой мэдээ