Арваннэгдүгээр сарын 06-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-11-06 08:09:42

09.00 цагтКорпорэйт зочид буудалд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн инноваци 2018" үндэсний чуулган болно. Утас: 99287297

09.00 цагт Арьсны өвчин судлалын үндэсний төвд "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах нь" сургалт эхэлнэ. Утас: 99862926, 99183245

09.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд "Монгол улсын эрчим хүчний салбар, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагаа" бага хурал болно. Утас:99100224

09.30 цагт “Туушин” зочид буудалд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах хөтөлбөрийн танилцуулах уулзалт болно. Утас: 99112652

10.00 цагт МҮЭХ-нд Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн 25 жилийн ойд зориулсан “XXI зууны хөдөлмөр” эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.30 цагт “Пума” зочид буудалд “Авлигын эсрэг түншлэлд сэтгүүлчдийн оролцоо” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны байранд “Санхүүгийн салбарын 2018 оны III улирлын үзүүлэлтүүдийг танилцуулна.

11.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд Чогсомын Жазагийн “Гэгээн судар 9 боть номын нээлт болно. Утас:95000043

12.00 цагт Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Буянт-Ухаа орон сууцны хорооллын Цэвэрлэх байгууламжийн нээлтийн ёслол болно. Утас: 99006938, 88010867

14.00 цагт “Новотел” зочид буудалд амьд ертөнцийн цуврал Хүрээлэн нэтрүүлгийн "Говийн 5 гайхамшиг" шинэ төслийн нээлт болно. Утас: 99118668 88118668

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.30 цагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гаас олгосон зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ