Чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-06 09:00:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товлосон байна.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Чуулганы өмнө буюу 09.00 цагт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж мөн дээрх тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

Холбоотой мэдээ