Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсийг тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-06 11:27:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 07-ны 08.00 цагт эхэлж, 15 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Худалдааны төлөөлөгчийн газар, Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай хэлэлцэх юм. Түүнчлэн Биеийн тамир, спортын шинжлэх ухааны бие даасан бүтэц бий болгох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүс болон Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийн талаар буюу сурагчдын амралтын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн ЗГХЭГ-ын дарга, БХБ-ын сайд, БОАЖ-ын сайд, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүн хэлэлцэх аж.

Холбоотой мэдээ