Дулааны станц 15 хоногийн нүүрсний нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-06 16:10:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Дулааны станц өнөөдрийн байдлаар 15 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

Дулааны станц нь 9 сарын 15-аас эхлэн Мөрөн сумын төсөвт 49 байгууллага, 176 аж ахуйн нэгж байгууллага, 1250 орчим айл өрхийг дулаанаар ханган ажиллаж байна. Энэ жилийн хувьд 23263,3 тонн нүүрс татахаар төлөвлөж Могойн гол, Мон ажнай компаниудтай гэрээ байгуулжээ.

Энэ намар 5095 тонн нүүрс татсанаас 3600 тонныг зарцуулсан бөгөөд цас унаж зам даваа хаагдахаас өмнө нүүрсээ хангалттай нөөцлөхөөр ажиллаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ