Төв халхын уртын дуу дуулаачдын уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-11-06 15:52:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Гавьяат Жүжигчин С.Сумьяа агсны нэрэмжит “Төв халхын уртын дуу дуулаачдын уралдаан” энэ сарын 8-ны өдөр Арвайхээр хотноо зохиогдоно.

Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, уртын дууч Самбуугийн Сумъяа нь МЗО-ы I, II, III  их наадмуудын алт мөнгө хүрэл медалийн эзэн, “Тууврын замд”, “Ард Аюуш” зэрэг кино болон олон жүжигт гол ба туслах дүрүүдийг амжилттай бүтээсэн авьяаслаг нэгэн байв. Түүний нэрэмжит “Төв халхын уртын дуу дуулаачдын уралдаан”-ыг хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд гавьяатынхаа алдар нэрийг мөнхлөх, биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд уг уралдаан үр өгөөжөө өгсөөр ирсэн юм.

Нөгөөдөр болох уралдааны үеэр “Морин хуурчдын аймгийн II уралдаан”-ы нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, ЮНЕСКО-ийн батламжит морин хуурч МУСТА Д.Цэрэнжигмэдийн нэрэмжит болгохоор бэлтгэл ажлыг хийгээд байна.

Холбоотой мэдээ