БНХАУ-ын ӨМӨЗО-ны инновацийн төв, шинжлэх ухааны паркуудын үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-06 12:50:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол Улсын Шинжлэх ухааны парк, Инновацийн боловсон хүчнийг мэргэшүүлэх сургалт” өнгөрсөн 10 дугаар сарын 14-25-нд ӨМӨЗО-ны гурван хотод амжилттай  болов.

Тус сургалтад Монголын  Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов. Бугат, Ордос, Хөххотод 10 өдрийн турш үргэлжилсэн уг сургалтад оролцогчид ӨМӨЗО-ны инновацийн төв, шинжлэх ухааны паркуудын үйл ажиллагаатай танилцсан. Сургалтын явцад БНХАУ-ын инновацийн салбарын туршлагатай эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлэв. Сүүлийн жилүүдэд БНХАУ үйлдвэрлэл, инновацийн салбарт өндөр анхаарал хандуулж, тухайн салбартаа тэргүүлэгчдийн нэг болсон. Түүнийг дагаад ӨМӨЗО ч маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд тэднээс сурах зүйл их байгаа нь анзаарагдлаа.

Сургалтад хамарсан багийг “Монгол Улсын Шинжлэх ухааны парк”-ийн захирал Б.Бат-Өлзий ахалж явсан бөгөөд сургалтын үеэр Монгол Улс, ӨМӨЗО-ны хоорондын шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны “Галт бамбар” өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төвтэй Монгол Улсын Шинжлэх ухааны паркийг байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан онцлог үйл явдал боллоо.



Холбоотой мэдээ