Оюутны санаачилгын тэтгэлэгт төсөл зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-06 14:40:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АХБ-ны санхүүжилтээр 2012 оноос Дээд боловсролын салбарт “Дээд боловсролын шинэчлэл”-ийн төслийг хэрэгжүүлж байна.Төслийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд БСШУЯ-ны Дээд боловсролын бодлогын газраас Урлагийн хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй, Орон нутгийн их дээд сургуулийн оюутнуудад судалгааг нь дэмжин судлаач оюутан бэлтгэх зорилгоор оюутны санаачилгын тэтгэлэгт төсөл зарлаж байна. 

Судалгааг дэмжих төсөл нь тухайн Орон нутгийн болон Урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцах эрэлт хэрэгцээ бүхий мэргэжлийг,  Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, тодорхой асуудлыг шийдвэрлэх, тухайн оюутны суралцах хугацааны орлого, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрыг бэхжүүлэх, амьдрах чадварыг хөгжүүлэх шаардлага хангасан байх ёстой. Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна.
Оюутны санаачилгын төсөлд оролцох мэдүүлгийн маягтыг ЭНД –ээс татаж авах боломжтой.

Холбоотой мэдээ