Японд ухаалаг бэлэн мөнгөний машин бий болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-06 17:23:35

ТОКИО. /ТАСС/. Японы “Hitachi-Omron Terminal Solutions” компани луйварчидтай тэмцэхэд туслах ухаалаг бэлэн мөнгөний машин бүтээсэн тухай “Киодо” агентлаг мэдээлэв.


Тус төхөөрөмжийг хэд хэдэн камераар тоноглосноор зөвхөн дүрс бичлэг хийгээд зогсохгүй тухайн хэрэглэгчийн гадаад төрх, биеэ авч явах байдалд нь дүн шинжилгээ хийх аж. Тухайлбал, хэрэглэгч бэлэн мөнгөний машин ашиглах үедээ утсаар ярьвал систем шилжүүлгийг автоматаар зогсоож, дэлгэц дээр зохих мэдэгдэл гарч ирэх аж. Түүнчлэн хар нүдний шилтэй, багтай, нүүр царайгаа бусад зүйлээр нуусан хүмүүс бэлэн мөнгөний машинд ойртон очих үед мөн ижил зүйл болох аж. Нүүр царайгаа нуусан эдгээр хэрэгслээ тайлахыг систем хэрэглэгчдэд санал болгох бөгөөд хүсэлтийг биелүүлээгүй тохиолдолд мөнгө авах болон шилжүүлэх үйлдлийг хийх боломжгүй аж. 

Холбоотой мэдээ