“Шрек” болон “Гуталт муур” хүүхэлдэйн киноны шинэ ангийг гаргана

Дэлхийн мэдээ | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-07 11:47:15

МОСКВА. /ТАСС/. “Universal Pictures” студи “Шрек” болон “Гуталт муур” хүүхэлдэйн киноны үргэлжлэлийг гаргана. Энэ тухай төслийг хариуцаж буй “Despicable Me” хүүхэлдэйн киноны продюсер Кристофер Меледандри “Variety” сэтгүүлд ярилцага өгөхдөө мэдэгдсэн байна.


Шинэ ангид өмнөх ангиудад дуу оруулсан Америкийн жүжигчин Майк Майерс, Эдди Мерфи, Антонио Бандерас нарыг эргүүлэн авчрах бодолтой байна гэж Кристофер онцлон тэмдэглэжээ.


Дэлхийн хамгийн том медиа компани “Comcast” 2016 онд “DreamWorks Animation” студийг 3,8 тэрбум ам.доллараар худалдан авсны дараа киноны шинэ ангийг гаргах шийдвэр гаргажээ. Тус кино студи нь “Шрек”, “Мадагаскар”, “"Кунг-фу панда"  зэрэг бусад олон бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног бүтээснээрээ алдартай юм.  

Холбоотой мэдээ