Оросын эсрэг хоёрдугаар багц хориг арга хэмжээг авах төлөвтэй байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-07 12:29:08

ВАШИНГТОН. /ТАСС/. Хими болон биологийн зэвсгийн тухай хуулийн зүйл заалтуудын дагуу Оросын эсрэг хоёрдугаар багц хориг арга хэмжээг авах бодолтой байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хезер Науэрт мэдэгджээ.


Түүний мэдэгдэж байгаагаар, химийн зэвсгийн тухай хуульд тусгагдсан шаардлагуудыг ОХУ биелүүлсэн гэдгийг нотолж чадсангүй гэж АНУ-ын гадаад хэргийн яам Конгресст мэдэгджээ. Дараагийн авах алхмуудтай холбоотойгоор Төрийн Департамент Конгресстой зөвлөлдөх уулзалт хйиж байгаа аж.


С.Скрипалийн хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн 8 дугаар сард АНУ Оросын эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм. Юуны түрүүнд АНУ-ын эрх баригчид давхар зориулалттай бүтээгдэхүүнүүдийг Орост нийлүүлэхийг хориглосон байна. 

Холбоотой мэдээ