Жолооч нар ихэвчлэн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-08 16:54:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн алба хаагчид Мөрөн сумын Хүндэтгэлийн хаалганы хажууд шинээр баригдсан замын хөдөлгөөний хяналтын постод үүрэг гүйцэтгэн хот хоорондын замд хурд хэмжигчээр хурд хэмжин зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна.

Энэ үеэр иргэд ихэвчлэн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, хурд хэтрүүлэх зэрэг  зөрчил илэрч байгааг Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул мэдээллээ

Пост ашиглалтад орсноор зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гэмтэл буурах, тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах гэмт хэргээс сэргийлэх, хулгайн замын хяналт шалгалт сайжрах, жолоочийн хариуцлага сайжрах зэрэг ач холбогдолтой бөгөөд цагдаагийн алба хаагчид 24 цагийн турш ээлжлэн хяналтын үүрэг гүйцэтгэж буй.

Холбоотой мэдээ