Монгол бахархлын өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-07 15:08:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-аас амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж заасны дагуу Монгол бахархлын өдрүүдэд бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.

ШУА-ийн болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд гэж тогтоосон бөгөөд 2012 оны Ерөнхийлөгчийн 4 тоот зарлигаар бүх нийтээр амрах, их эзэн хааны ойг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх болсон. Уг тэмдэглэлт өдөр энэ сарын 8-9-нд тохиож байна.

Тиймээс иргэд баярын өдрүүдээр замын хөдөлгөөнд оролцохдоо шинэ дүрмээ чандлан сахиж соёлтой оролцохыг ТЦА-наас уриалав.

Холбоотой мэдээ