Хоёр ирвэс угалз барьж иджээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-11-07 15:59:28


Увс /МОНЦАМЭ/. Түргэн сумын нутаг Атарын Хүрэмт хад гэх газарт уулын эзэн ирвэс угалз барьж идсэн байна. Малчдын өгсөн мэдээллийн дагуу Түргэн сумын байгаль хамгаалагч Ж.Хишигбаатар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Баяраа, Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны биологич Н.Лхамсүрэн, Б.Ганболд, ДБХС-гийн Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн Увс аймгийн зохицуулагч Д.Тогтохбаяр нар тус газарт очиж ажилласан байна. Том, бага хоёр ирвэс зургаа орчим насны угалзыг барьж идсэн болох бүхий л шинж тэмдгийг тэд ул мөрөөр нь олж тогтоожээ.

Уулын эзэн цоохор ирвэсүүд тэр том амьтаныг 100 гаруй метр газраас чирж багалзуурдан голын хэсэг рүү оруулж зооглосон бололтой. Өндөр уулын экологийн тэнцвэрт байдлыг илтгэдэг цоохор ирвэс өсч байгаа нь илт байна” хэмээн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зохицуулагч Д.Тогтохбаяртай утсаар холбогдоход хэллээ.

 

 

Холбоотой мэдээ