Багийн хөгжлийн төвийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-07 15:56:01

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд иргэдэд төрийн ажил үйлчилгээг  ойртуулах, нэг дороос авах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Багийн хөгжлийн төвийг барьж байна.

Сайншанд сумын Нэгдүгээр багт баригдаж буй "Багийн хөгжлийн төв"-ийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ. Гүйцэтгэлийн ажилтай сумын Засаг дарга С.Одбаяр танилцсан байна.

Аймгийн орон нутгийн төсвийн 400 орчим сая төгрөгөөр барилгын ажлыг "ТОБЭМ" ХХК  гүйцэтгэсэн байна.Багийн хөгжлийн төвд өрхийн эмнэлэг, цагдаа, багийн Ажлын алба зэрэг төрийн анхан шатны үйлилгээний байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулна.

Дашрамд дурдахад 2017 онд Сайншанд сумын зургаадугаар багийн хөгжлийн төвийг барьж ашиглалтад оруулж байсан.

Холбоотой мэдээ