Худалдаа, үйлчилгээний газруудын энэ сарын 08, 09-нд ажиллах хуваарь

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2018-11-07 16:45:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 08-нд тохиож буй. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар 11 дүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргасан. 


 Эдгээр амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна.
  Супермаркетууд

11 дүгээр сарын 8, 9-нд:

Миний сүлжээ дэлгүүрүүд 08:30-22:00 цагт ажиллана.

"Номин" салбар дэлгүүрүүд 08:45-22:00 цагт ажиллана. 

"Сансар" сүлжээний супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана. 

"Имарт" их дэлгүүрүүд 09:00-22:00 цагт ажиллана. 

"Оргил" супермаркетийн салбарууд 09:00-22:00 цагт ажиллана.
  Худалдааны төвүүд

Алтжин бөмбөгөр 8-нд амарна. 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:00

Бөмбөгөр худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарна, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 09:00-20:00

Да хүрээ авто машины зах 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нөөс ажиллана. Цагийн хуваарь: 09:30-18:00

Дүнжингарав худалдааны төв 11 дүгээр сарын 8, 9-нд амраад 10-наас ажиллана. Цагийн хуваарь: 09:00-19:00

Зуун айлын барилгын материалын төв 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 09:00-18:00

Мишээл экспо 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:30-19:00

Нарантуул ОУХТ 11 дүгээр сарын 8-нд амарна, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-18:00

Өгөөмөр зах 11 дүгээр сарын 7,8,9-нд амраад 10-наас хэвийн ажиллана. Цагийн хуваарь: 10:00-19:00

Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор 11 дүгээр сарын 8, 9-нд амарна. 10-наас ажиллана. Цагийн хуваарь: 09:00-18:00

Хархорин худалдааны төв/зах 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-19:00

Хүчит шонхор зах 11 дүгээр сарын 8-нд амраад 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 06:00-18:00

Sunday плаза 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:30.

Холбоотой мэдээ