Эцэг эхчүүд хамтран төсөл бичиж хүүхдүүдийнхээ сурах орчныг сайжруулжээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-11-08 16:06:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 10 дугаар багт байрлах Улсын тэргүүний 18 дугаар цэцэрлэгийн ахлах В бүлгийн эцэг эхчүүд санаачилгаар хүүхэд, багачуудынхаа сурч боловсрох, цэвэр таатай орчныг бүрдүүлэх үүднээс “Адтай Монгол Жаалууд” төслийг боловсруулжээ.Тэд төслөө аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлж төсөл хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхийг хүссэн аж.

Үүний дагуу төсөл нь шалгарч орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр төслийн ангиллын зардлаас хоёр сая төгрөгийн санхүүжилтийг авч ийнхүү эцэг, эхчүүд хүүхдийнхээ сурч боловсрох орчин анги танхимыг тохижуулж чаджээ.

Олон жил болсон ариун цэврийн өрөөний суултуур, хүүхдийн хувцасны шкаф, хүүхдийн тоглоом, угаалтуурыг шинэчилсэн аж.

Мөн эцэг, эхчүүд нэгдэж заавал мөнгө хурааж тохижилт хийх бус боломжит нөхцлийг ашиглан цэцэрлэгт бодит хөрөнгө оруулалт хийж хүүхдийнхээ сурч боловсрох нөхцлийг сайжруулжээ.

Дашрамд Улсын тэргүүний 18 дугаар цэцэрлэг энэ хичээлийн жилд 11 бүлгийн 350 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. 2018 онд гадна дулааны шугам, 30 гаруй жил засвар хийгдээгүй байсан гал тогоо, багш хөгжлийн танхимаа 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засаж сайжруулжээ.

 

Л.Отгонбаатар

 

Холбоотой мэдээ