Монгол, БНХАУ-ын автозамын боомтууд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-11-08 11:40:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд өнөөдөр амарна. 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд бүх нийтийн баяраар амардаг. Өнөөдөр  Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" тохиож байгаа тул хилийн боомтууд амарч буй юм.

Харин  олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.


Мөн энэ сарын 26-нд буюу буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр авто замын боомтууд амарна.

Холбоотой мэдээ