Оюутан сурагчдад тэтгэлэг гардуулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-11-08 16:04:13

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар хоорондын хамтын ажиллагааны дагуу Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас Дорноговь аймгийн оюутан, сурагчдад  сургалтын тэтгэлэг, тэтгэмж  үзүүлэв.

 АШУҮИС-ийн Дорноговь салбарын 18 оюутанд тус бүр нэг сая төгрөг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын 60 хүүхдэд тус бүр 300 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг гардуулав.

Дашрамд дурахад Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас  2016 онд АШУҮИС-ийн Дорноговь салбарын 10 оюутанд нийт 7.5 сая, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой сурагчид долоон сая, 2017 онд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 50 сурагчид 15.8 сая төгрөгийн дэмжлэгийг тус тус үзүүлж байжээ. 

Холбоотой мэдээ