Чингис хааны сан тахилгын гар бичмэл, ном судар, шүтээн хөргүүдийг танилцуулж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunbold@montsame.mn
2018-11-08 16:11:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Иргэд өнөөдөр 09-17 цагийн хороонд тус музейд зочилсноор "Үндэсний номын сан", "Монголын бурхан шашинтны төв "Гандантэгчинлин" хийд, Занабазарын нэрэмжит "Дүрслэх урлагийн музей"-н сан хөмрөг дэх Чингис хааны сан тахилгын гар бичмэл ном судар, шүтээн хөргүүдээс сонирхох боломжтой ажээ. Энэ үеэр “Чингис хааны сан” хэмээх номыг Гандан хийдийн лам нар монгол хэлээр уншихаас гадна доктор Д.Сумъяабаатар  “Чингис хааны угийн бичиг”, доктор, бэлтгэл хурандаа Д.Мягмарсамбуу “Чингис хааны тахилгын сүм”, судлаач Г.Ням-Очир "Чингис хааны шүтээн хөргүүд" сэдвээр сонирхолтой илтгэл тавих юм.

Холбоотой мэдээ