Монгол бахархалын өдөрт зориулсан тэмцээнд Дархан-Уул аймгийн ахмад шатарчид тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-09 18:59:43

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис хааны мэлмий гийсэн Монгол бахархалын өдрөөр Сэлэнгэ аймагт төвийн бүсийн ахмад шатарчдын нөхөрсөг тэмцээн боллоо.

Хойд бүсийн Сэлэнгэ, Дархан- уул, Орхон аймгуудын Ахмад шатарчдын нөхөрсөг тэмцээн дөрөв дэхь жилдээ ийнхүү амжилтай зохион байгуулагдлаа. Сэлэнгэ аймгийн шатрын холбоо, "Таван- хан" шатрын клуб, аймгийн ахмадын хороо хамтран зохион байгуулсан эл тэмцээнд багийн нийлбэр оноогоор Д.Энхтайван даргатай Дархан-Уул аймгийн баг тамирчид тэргүүн байранд шалгарч, цом, алтан медаль хүртжээ. Харин удаах байрт Р.Ганхуяг даргатай Сэлэнгэ аймгийн баг тамирчид шалгарч мөнгөн медаль, н.Буянхишиг даргатай Орхон аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү уламжлалт нөхөрсөг тэмцээнийг ирэх 2019 онд Орхон аймагт зохион байгуулахаар болжээ.

 

Холбоотой мэдээ