Цахим залилангийн хохирогч болохоос сэргийлье

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.mn
2018-11-09 12:04:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим сүлжээгээр тусламж хүсч, мөнгө шилжүүлэхийг шаарддаг залилагчаас урьдчилан сэргийлэхийг ГХЯ-наас сэрэмжлүүлэв.

Олон нийтийн сүлжээний “фэйсбүүк”, “инстаграм” болон хувийн цахим шуудангаар сугалааны хонжвор хожсон, эсхүл их хэмжээний мөнгө өвлөж үлдсэн бөгөөд улс оронд нь үймээн самуун, дайны нөхцөлтэй зэрэг шалтгааны улмаас түүнийгээ гаргаж авч чадахгүй байгаа тул туслахыг хүсч, эхний ээлжинд мөнгө шилжүүлэхийг санал болгох зэргээр цахим залилангийн гэмт хэрэг гарсаар байна.

Иймд иргэд Та бүхэн цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Холбоотой мэдээ