2030 онд Хятад улс жуулчдын хамгийн их аялахыг хүсдэг орон болно

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-11-09 12:58:43

БЭЭЖИН /МОНЦАМЭ/. "Euromonitor International" компаний зүгээс саяхан явуулсан судалгаагаар Хятад улс 2030 онд одоогийн байдлаар жуулчдын хамгийн их очдог газар болох Франц улсыг гүйцэж уг жагсаалтыг тэргүүлэх дүн гарсан тухай Хятадын Global Times сонин мэдээлжээ.

​Тус судалгааны байгууллагын анализ Wouter Geerts шалтгааныг тайлбарлахдаа “Аажмаар виз олгох бодлогыг зөөлрүүлж байгаа нь Ази тивд аялахад илүү хялбар болж байна. Спортын аливаа тэмцээн, уралдааныг зохион байгуулах нь тус бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. 2020 онд Токиод Зуны олимпын наадмыг, 2022 онд Бээжинд Өвлийн олимпын наадам тус тус болно. Эдгээр спортын томоохон арга хэмжээнүүд нь бүс нутгийн аялал жуулчлалд онцгой нөлөө үзүүлнэ” гэв. Тэрээр цааш нь хэлэхдээ “Аялал жуулчлалын салбар бол Хятадын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг. Хятад улс зөвхөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого, санаачилга хэрэгжүүлээд зогсохгүй, их хэмжээний хөрөнгийг тус салбарт зарцуулж, дэд бүтцийн шинэчлэлт хийж байна” гэжээ.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ