Хүнсний салбарынхны "FoodEx Mongolia" олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-09 14:48:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Expo Mongolia ХХК", ХХААХҮЯ хамтран зохион байгуулж буй Хүнсний салбарынхны бүтээгдэхүүнээ сурталчлах, бизнесийн харилцаа тогтоох “FoodEx Mongolia - 2018” олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Хүннү Молл” худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд  нээлтээ хийлээ. 

Тус үзэсгэлэн нь Монголын хүнсний зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэгчдийг нэгэн дээвэр дор цуглуулсан чухал арга хэмжээ болж байна. Монголын хэрэглэгчдэд аль хэдийн танил болсон хүнсний бүтээгдэхүүнээс гадна зах зээлд шинээр нэвтрүүлэх хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, техник технологиудыг дэлгэн танилцууллаа. 

Анх удаа болж буй тус үзэсгэлэнд Монгол, Англи, Япон, Тайландын хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байгаа бөгөөд Витафит, Blue Mon групп, Хүнс тастер, Ганга түшээ”, CRM, Fine Cheese” зэрэг компанийн төлөөлөл бүтээгдэхүүнээ толилуулав. Мөн Их Британийн Элчин Сайдын Яамны худалдааны хэлтэс үйл ажиллагаагаа танилцуулах юм. Үзэсгэлэн энэ сарын 11-н хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ