“Органик хүнс, ХАА-” үндэсний чуулганыг угтсан ажил өрнөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-09 14:03:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Манай улсад органик хүнс хөгжүүлэх боломжтой тул хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндэс болно гэж үзэж байна. Энэ талаар 11-р сарын 23-нд болох “Органик хүнс, хөдөө аж ахуй” үндэсний чуулганаар хэлэлцэх  юм. ХХААХҮЯМонголын бүтээмжийн төв”, олон улсын “Адра Монгол” байгууллага, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол ногоо төсөл, Азийн бүтээмжийн байгууллага, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулах уг чуулган энэ удаа хөрсний чанарыг сайжруулах, органик бордоо үйлдвэрлэх, бэлчээр болон тариалангийн талбайд элдэв хөнөөл учруулдаг хортон шавжтай органик аргаар тэмцэх тухай асуудалд төвлөрнө. “Алсыг хар-Органик бүтээгдэхүүнийг сонго!” уриан дор болох "Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулганы үеэр organicmongolia.mn цахим хуудас, Органик хүнсний бүртгэл, баталгаажуулалтын мэдээллийн сан, Органик хүнс үйлдвэрлэгчдийн клубын нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганыг угтан 11-р сарын 20-22-нд “Органик бордоо” сургалт, дадлага болно. Эхний хоёр өдөр оролцогчдын дунд онолын мэдлэг олгох сургалт явуулж, сургалтын гурав дахь өдөр Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол экологийн бордоо” ХХК-ийн био бордооны үйлдвэрт практик дадлага хийх юм.

Тодруулга:

Манай улс 2030 он гэхэд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувь нь органик баталгаажуулалтад хамрагдсан байх зорилт дэвшүүлсэн


Органик салбарын эрх зүйн зохицуулалтын хамгийн цөм, гол асуудал бол зах зээлд нийлүүлэх органик хүнсийг үнэн зөв баталгаажуулан,хэрэглэгчдэд хүргэх, буруу шошготой бүтээгдэхүүнээс үүдэн хэрэглэгчид хохирохоос сэргийлэх юм. Тиймээс энэ асуудалд төрийн зүгээс онцгой анхаарч, Органик хүнсний тухай хуулиар эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж өгсөн билээ. 



Холбоотой мэдээ