Номын хямдралтай худалдаа эхэлжээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2018-11-09 14:44:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу үндэсний бахархлын өдрийг тохиолдуулан номын зарим дэлгүүр хямдралтай худалдаа зарлаад байна. Жилд нэг удаа болдог “Мир” номын их дэлгүүрын 18-81 хувийн хямдралтай номын худалдаа өнөөдрөөс “Гранд плаза”-д эхэлжээ.

Өнгөрсөн жил Интерном их дэлгүүр Шангрила Малл-д, Азхур номын их дэлгүүр төв салбартаа тус тус номын хямдралтай худалдаа зохион байгуулж ном худалдан авах хүмүүсийн дараалал ихээр үүсч байсан билээ. “Мир номын их дэлгүүрийн  хямдралтай худалдааны эхний өдөр ч мөн л дараалал үүсч худалдан авагчид хөл ихтэй байна. Хямдралтай худалдаа 4 өдөр үргэлжилнэ.

Б.Болд

Холбоотой мэдээ