“Найрсаг гэр бүл-21” арга хэмжээг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-09 18:56:03


   Увс /МОНЦАМЭ/. Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх харилцаа, архины хамаарал гэх мэт тоочоод байвал гэр бүлийн үнэ цэнийг алдагдуулсан олон хүчин зүйлс байх болжээ. Иймд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн гишүүн бүрт эерэг хандлага төлөвшүүлэх зорилго бүхий “Найрсаг гэр бүр-21 арга хэмжээг энэ сарын 28-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ.

Найрсаг гэр бүл-21 арга хэмжээ нь халуун ам бүлээрээ хайрыг бүтээе, халамж хайраа нэмье, гэр бүлдээ цаг гаргая, дурсан хөөрцгөөе гэсэн эерэг уриалгыг нийгэмд дэвшүүлэн нас боловсрол, хөрөнгө орлого харгалзахгүйгээр бүхий л хайраа гэр бүлдээ цогцлоож, хайраа бататгах, гэр бүлийн харилцаагаа дээшлүүлэх, хүсэлтэй гэр бүлийн төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг уулзалт, сургалт сурталчилгаа, нэвтрүүлэг хийх аж. Үүнээс гадна энэ сарыг кино сар болгон зарлаад байна.

Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцаа Монгол Улсад эрс нэмэгдсэн гэсэн судалгаа байна. Гэр бүлээс гадуурх харилцаа олон зүйлээс шалтгаалдаг ба үүн дотроо гэр бүлд дотно харилцаа байхаа больсонтой түгээмэл холбон тайлбарлаж байна. Тодруулбал, гэр бүлд гарч буй асуудлыг шийдэхгүй удсанаар байнга маргалдаж муудалцах, нэг нэгнийгээ гомдоох, буруутгах, өө хайх зэрэг нь гэр бүлийн харилцаанд таагүй уур амьсгалыг авчирдаг. Мөн архины хамаарлаас шалтгаалан гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, хүүхдийн өнчрөл, гэмт хэрэг ихээр  үйлдэгдэж байгаа нь сэтгэл зовоосон нэг асуудал болоод байна. Тэгвэл  гэр бүлийн харилцаанд эерэг төлөвшил хандлагыг бий болгох, нийгэмд нөлөөллийн ажлуудыг “Найрсаг гэр бүл-21 арга хэмжээний хүрээнд хийхээр төлөвлөөд байна” хэмээн аймгийн ГБХЗХГ-ын ажилтан Б.Ариунаа ярилаа.

Холбоотой мэдээ