Монгол улсын зээлжих зэрэглэлийг "B-төлвөөс", "B тогтвортой" болгон нэмэгдүүлжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
dogsom@montsame.mn
2018-11-09 21:29:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоогч Стандарт энд Пүүрс (S&P Global Ratings) агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B- тогтвортой” төлвөөс “B тогтвортой” болгон нэмэгдүүллээ. Зээлжих зэрэглэлийг нэмэхэд дараах гол хүчин зүйлс нөлөөлсөн байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулах бодлого нь эдийн засгийг хурдтай өсөхөд нөлөөлсөн, эдийн засгийн өсөлт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувьд хүрсэн нь бусад ижил түвшний зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт болсон, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй макро эдийн засгийн болон төсвийн бодлого нь олон улсад хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн зэрэг нөлөөлсөн хэмээн мэдээлжээ.

Холбоотой мэдээ