Казахстаны ЭСЯ-наас хамтын ажиллагааны санал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-10 11:33:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас  МҮХАҮТ-д хамтран ажэиллах санал ирүүлжээ. Энэ нь тус улсын Костанай хотод үйлдвэрлэдэг “Daewoo” маркийн автобусны талаарх танилцуулга, түүнийг Монгол Улсад нийлүүлэх боломжтой эсэх талаар дурдсан байна. Казахстаны Гадаад худалдааны танхим нь Монголын Улсын аймгийн төвийн нийтийн тээвэр, хот хоорондын зорчигчид тээврийн автомашины чадамжийг дээшлүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Казахстан Улсын Костанай хотод үйлдвэрлэдэг “Daewoo” маркийн автобуснуудыг нийлүүлэх боломжтой талаар танилцуулж хамтран ажиллах санал тавьжээ.


Тус автобусыг “Allur Group of companies JSC” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн бүрэлдэхүүнд багтдаг “SaryarkaAvtoProm” LLP үйлдвэрт үйлдвэрлэдэг байна. Автобусыг импортлох сонирхолтой тохиолдолд үйлдвэрийн төлөөлөгчид Монгол Улсад ирэх болон холбогдох хэлэлцээр явуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. ЭЯС тус материалыг Монгол Улсын холбогдох байгууллагууд, аймгуудын удирдлага болон тээврийн компаниудад хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж ийнхүү МҮХАҮТ-аар уламжлан санал ирүүлжээ.


Холбоотой мэдээ