“Үндэсний чанарын 7 хоног” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-12 09:02:04


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 15-нд болдог “Дэлхийн чанарын өдөр"-ийг угтан Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд манай улсад “Үндэсний чанарын шагнал”-аар ААН, компани, байгууллагуудыг шалгаруулж гардуулдаг.

Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ-аас 4 дэх жилдээ тодруулах гэж буй шагналын тодорхойлтын материал хүлээж авах хугацааг өнөөдрийг хүртэл буюу 11 сарын 12-ны өдөр хүртэл сунгаад байна. Энэхүү шалгаруулалтын зорилго нь хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн ААН, байгууллага, компаниудыг тодруулахад оршдог юм.


Холбоотой мэдээ