Калифорнид дэгдсэн ойн түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-11 13:52:17

МОСКВА. /ТАСС/. Калифорнид дэгдсэн буй ой түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 23 болсон тухай орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнийг “Associated Press” агентлаг “Твиттер” хуудсаараа дамжуулан уламжилжээ.


Өмнө нь түймрийн улмаас 9 хүн амиа алдсан талаар мэдээллээд байсан бол аврагчид өөр 14 хүний цогцсыг олж илрүүлсэн байна.  


Ойн түймэртэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорнийн Бьютт, Вентура болон Лос-Анжелес тойргуудад онцгой байдал зарласан байна. Түүнчлэн тэрбээр байгалийн гамшиг болон сэргээн засварлах ажилд зориулан холбооны нөөцөөс Калифорни муж улсад шаардлагатай хөрөнгө мөнгө олгохыг үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ