УИХ-ыг тарахыг шаардан жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-11 15:59:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зориулалтын бусаар өөрсдийн хамаарал бүхий компанид зээл олгосон УИХ-ын гишүүдийг огцрохыг шаардсан 300 орчим иргэн өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсав.

Жагсаалын үеэр ЖДҮХС, 60 тэрбумын хэрэг, Оффшорын асуудал зэрэг 12 үндэслэлээр УИХ-ыг тараах шаардлагыг маргааш Засгийн газарт хүргэхээ Авлигатай тэмцэх онц зөвлөл /АТОЗ/-ийн тэргүүн Ц.Нарангэрэл хэллээ.

ААН, үйлдвэрлэгч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл цугласан эл жагсаалд оролцож буй "Эксклюзив" компанийн захирал, Монголд бид үйлдвэрлэв ТББ-ын тэргүүн  Г.Майцэцэгийн саналыг сонсов.

Тэрбээр, “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүн амын ихэнх хувийг ажилтай, орлоготой болгож байгаа. Тиймээс ЖДҮХС-гийн зээлийг шинээр үйл ажиллагаагаа эхэлж байгаа ААН-үүд авах ёстой. Гэтэл тус сангаас УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий томоохон компаниудад их хэмжээний зээл олгосон байгаа нь зүй бус үйлдэл. Уг асуудлаар УИХ-ыг огцрохыг шаардаж, тэднээс хариуцлага нэхэхээр иргэд цуглаад байна” гэв.

Холбоотой мэдээ