11 сарын башёгийн эхний өдөр Кисэносато уналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-11 21:29:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башё өнөөдөр Фүкүока хотноо эхэлж, түрүүлэх амлалт өгөөд байгаа 72 дахь Япон Их аварга Кисэносато Такекэшёод уналаа.

Энэ өдөр сэкивакэ Митакэүми Точиозанд унасан бол Тамаваши Д.Мөнх-Оргил, Гүржийн бөх Точиношинг давлаа. Мөн Гойэдо, Такаясү болон Ичиножёо А.Ичинноров нар өрсөлдөгчдөө давсан юм.  

Дашрамд дуулгахад, япон Их аварга (ёкозүна) ганцаараа башёг тэргүүлж барилдсан тохиолдол 2003 оны Таканохана аваргаас хойш 15 жилийн дараа болж буй үйл явдал гэдгийг Японы хэвлэлүүд онцолж байна.

Холбоотой мэдээ