Аврагч, гал сөнөөгчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-12 15:48:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Чита хотын Онц байдлыг удирдах газрын сургалт бэлтгэлийн төв “Аврагч, гал сөнөөгчдийн 11 дэх удаагийн мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулсан юм. Уг сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Онцгой байдлын  газар, хэлтсийн  16 алба хаагч оролцож мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Тодруулбал Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахмад Ц.Отгонхүү баг ахалж буй юм. 

Сургалтаар ОХУ-ын Чита хотын Гал түймэр унтраах, аврах ангиудын ажлын байр, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглаж буй тусгай зориулалтын техник, төхөөрөмж, шуурхай албаны автомашин тоноглол төхөөрөмжтэй танилцав.

Мөн гал унтраах онолын болон сэтгэл зүйн бэлтгэлийн дадлага сургуулилт хийх, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах, химийн болон цацрагийн аюулаас хамгаалах баг, өмсгөлийг хэрхэн өмсөх зэрэг дадлага сургууль хийсэн байна.

Холбоотой мэдээ