"Тогооч аав"-ын тэргүүн шагналыг Мөрдөн байцаах тасгийнхан хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-13 10:10:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдынхаа амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор амралтын өдрүүдээр нэгэн сонирхолтой тэмцээн зохион явуулсан байна.

Уг тэмцээний нэр "Тогооч аав". Алба хаагчдыг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд зохиосон эл тэмцээн зөв хооллох, эрүүл хүнс хэрэглэх, хоолыг хэрхэн хийх сэвдүүдээр явагджээ. Цаг наргүй ажилладаг, ар гэртээ болон өөртөө цаг гаргах чөлөөгүй явдаг аав цагдаа нарын дунд зохиогдсон эл сонирхолтой тэмцээн нь гэрийн даалгавар, нэг, хоёрдугаар хоол, зуушийг өгөгдсөн хоолны материалаар хэрхэн хийх. Мөн хоолны орц, амт чанар, төрөл гэсэн маш өрсөлдөөнтэй болжээ. Ингээд өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон тогооч аавын тэргүүн шагналыг Мөрдөн байцаах тасгийн хамт олон хүртжээ. Харин дэд байрыг Замын цагдаагийн тасаг, гуравдугаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасаг тус тус эзэлсэн байна. Тэмцээнийг зохион байгуулахад Сүхбаатар сумын Мэргэжлийн сургалтын үйлдвэрийн төвийн хамт олон ихээхэн дэмжлэг үзүүлэн ажилласанд тэмцээнд оролцогчид талархаж байгаагаа илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ