Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 13-наас 17-ныг
хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг аймгийн УЦУОШГ-аас
мэдээллээ.
Маргааш буюу энэ сарын 13-нд Сэлэнгэ аймгийн бүх сумдын нутгаар, 14-нд нутгийн зүүн
хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун
өмнөөс 4-9 м/сек, 13, 14-нд салхи ширүүсч баруун хойноос 7-12 м/с хүрч зөөлөн
цасан шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө
0-5 градус дулаан байна. 13-наас бүх сумдын нутгаар хүйтэрнэ.