Хяналтын камерын ачаар гэмт хэрэг зөрчил буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-12 16:45:48

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Жаргалант суманд гэмт хэрэг, хэв журмын зөрчил буурсан үзүүлэлт гарсан байна. Энэ нь Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнийг хянах зорилгоор сумын төвийн өндөрлөг таван цэгт, найман камерыг одоогоос таван сарын өмнө байрлуулжээ.


Камерт тус сумын бүх албан байгууллага, ахуйн нэгж, хороо гудамж, үйлчилгээний газрууд орж, хяналтын камерын тусламжтайгаар гэмт хэрэг, хэв журмын зөрчлийг илрүүлэхэд сумын хууль хяналтын байгууллагад дөхөм болж байгаа аж.

Хяналтын камерыг арван сая төгрөгийн хөрөнгөөр “Эсгэл” ХХК суурилуулжээ. 

Холбоотой мэдээ