Жуулчдыг татах зорилгоор аварга том гэр сүндэрлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-12 13:21:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандалын хилийн боомтын ойролцоо “Аянчин- Отог” ХХК  аялал жуулчлалыг татах зорилгоор аварга том гэр сүндэрлүүлжээ.

Гэр нь 30 ханатай, 28.81 метр диаметртэй, 14 метр өндөртэй, 1000 шахам ам метр талбайтай, нэг дор 500 хүн хүлээн авах багтаамжтай бөгөөд хилийн аялал жуулчлал, өдрийн жуулчныг татах зорилгоор барьсан аж.

Үүнээс гадна 20 метрийн диаметртэй хоёр гэр, 12 ханатай есөн гэрийг барьж дуусгажээ. Одоогоор ийм том гэр Монголоос өөр дэлхийн бусад оронд байхгүй аж. “Аянчин- Отог” ХХК нь Дорноговь аймагт бүртгэлтэй бөгөөд хөрөнгө оруулалт нь Өвөрмонголчууд  аж.  Урд хөршөөс өдрийн жуулчин хүлээн авах боломж бүрдэж, жуулчны виз олгож эхэлбэл жуулчны бааз  үйл ажиллагаагаа эхлэх гэнэ. 


Холбоотой мэдээ