Байгууллагууд гаднаа тамхи татах цэгтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-12 14:33:57


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тамхины хэрэглээг бууруулах, олон нийтийн газар, гудамж талбайд дам тамхидалтыг бууруулах зорилгоор "Тамхины ишгүйвс" аяныг нэг сарын хугацаатай явуулж байна. Тус аяны хүрээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд гаднаа тамхи татах цэг бий болгох, тамхи татахыг хориглосон газруудад тамхи татахыг хориглосон зурагт самбар байрлуулах зэрэг ажлыг хийсэн байна.

Тэрчлэн албан байгууллагууд гадна орчиндоо тамхи татах цэгтэй болсон байна.

Хүн амын дунд архи, тамхины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүн дотроо өсвөр үе, залуусын дунд хорт зуршлын хэрэглээ сүүлийн 10 жилд 20 дахин өссөн гэсэн судалгаа байна. Хорт зуршлын хэрэглээ нь хүний аж амьдралыг доройтуулах, эдийн засгийн хямралд оруулах, хамгийн үнэтэй зүйл болох эрүүл мэндээрээ хохирох эрсдлийг цаг ямагт дагуулж байдаг. Энэ ч утгаараа хорт зуршлын хэрэглээг бууруулах, үүнд анхаарал хандуулах шаардлагатай байна. “Тамхины ишгүй-Увс” аянаараа дамжуулан залуучуудыг хорт зуршлаас татгалзахыг уриалан, нийгэмд нөлөөллийн ажлуудыг хийж байна” хэмээн аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Ариунаа ярилаа.

Холбоотой мэдээ