Газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийх тоног төхөөрөмж гардуулав

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-11-12 15:52:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар, Японы ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төсөл нь газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх замаар төрийн захиргааны байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд болон төслийн хүрээнд төлөвлөсөн сургалтуудад ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв.

Тус арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал,  Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато нар болон төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо. 

Холбоотой мэдээ